Нуурын усанд 2 хүн осолдож амь насаа алджээ
2023.08.31 •
1м унших
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт 2023.08.30-ны өдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй 2 хүн амь хохирсон харамсалтай хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар бүртгэлд аван шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн гол, мөрөн, нуур гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.