Улсын баяр наадамд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн гэх мэдээллийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын албаны хүн онцлов. Улсын баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, шагналт байр эзэлсэн 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. 2023.08.08-ны өдөр авсан нийт 48 шинжилгээний 47 нь ирсэн. Нэг шинжилгээний сорьц ирж амжаагүй гэх мэдээлэл бий. Тэр нь Улсын арслан М.Бадарчыг допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх шуугианыг бөхийн ертөнцөд тариад байна.
Энэ асуудлын хүрээнд Улсын арслан М.Бадарч өөрийн байр суурийг илэрхийлэв Тэрээр “Улсын арслан цолны мялаалга наадмаа төрсөн нутаг Архангай аймгийн Цэнхэр сумандаа хийж байгаа. Тэрээр ямар төрлийн мэдээлэл нийтэд түгээд байгаатай бүрэн танилцаж амжаагүй. Ямар нэгэн допингийн төрлийн бодис хэрэглээгүй. Үүндээ бүрэн итгэлтэй байгаагаа мөн Шинжилгээний хариу асуудал дагуулсан бол над руу холбогдох байх.
Одоогоор ийм асуудлаар холбогдохгүй байна. Шинжилгээний хариу цэвэр бол холбогдоогүй. Допингийн шинжилгээний талаар тодорхой мэдээлэл надад алга хэмээн дурдав.
Улсын арслан М.Бадарчын хувьд өмнө нь допингийн шинжилгээ хэд хэдэн удаа өгч байсан. Тус бүр хариу нь цэвэр гарсан байна.
Нэг шинжилгээний сорьц ирж амжаагүй гэх мэдээллийн тухайд тэрээр “Ийм боломж байхгүй шүү дээ. Эхлээд ойлголтоо цэгцлэх нь зөв байх. Бид шинжилгээ өгөхдөө лацтай саванд шээгээд лацдаад код наадаг. Кодны хувилбар нь надад үлддэг. М.Бадарч гэсэн нэр наадаггүй. Шинжилгээ ирээд л энэ Бадарчийн шинжилгээ ирээгүй байна гэж шууд ялгах боломжгүй. Шинжилгээний хариу кодоор л ирдэг. Тиймээс энэ ташаа мэдээлэл” гэв