“Гудамж” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос их сургуулийн уулзвараас Сонсголон хүртэлх 5.5 км замын ажлыг 2014 онд “Арц суварга ” ХХК шинэчлэн засварлаж эхэлсэн.
Уг зам засварын ажилд нийт 23 тэрбум төгрөг буюу авто замын ажил явагдах бодит үнэлгээнээс хэт өндөр өртгөөр улсын төсвөөс санхүүжилт авч байсан.
Мөн “Арц суварга” ХХК-ны захирал Ш.Алтансүхийн хэлж байснаар тус хэсгийн замын ажилд гурван жилийн баталгаа өгсөн ба 60 жил ашиглах боломжтой гэдгийг дурдаж байсан ч чанарын доголдолтой, хэт өндөр зардлаар бүтсэн чанаргүй зам улсад хүлээлгэн өгсөн.
Тодруулбал хот, дүүрэг, 20 хороо, Сонсоголонгийн зам- гудамж 4/А, Сонсголонгийн авто замын ажлыг “Арц Суварга ХХК ” нь 1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн ч төсвөө өргөтгөж 13 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн татсан.
Түүнчлэн дээрх авто замын ажилтай холбогдуулан Ж.Энхбаяр гишүүн ахлан ажилсан ажлын хэсгийн шалгалтын явцад “Гудамж төсөл”-ийг төсөвт өртгөө үндэслэлгүйгээр 1 тэрбумаас 13тэрбум хүртэл өссөн хэмээн дүгнэжээ.
Энэ нь “Арц Суварга ХХК –ний зөвхөн авто зам, дэд бүтэцтэй холбоотой зөрчлүүд юм.Товчхондоо татвар төлөгчдийн мөнгөөр бий болж буй төсвийн хөрөнгийг гадны нөлөөлөлтэй хямд эх үүсвэрээр татаж авч буй гэмт үйлдэл юм.