Энэ сарын 28-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд автомашиныг тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байна
2023.08.22 •
1м унших
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод авто замын ачаалал эрс нэмэгддэгтэй холбогдуулан 2023.08.28-ны өдрөөс эхлэн ирэх 2023.09.15-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, жолооч нар Улаанбаатар хотод нэг өдөр өнжөөд авто замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Харин энэхүү шийдвэр албажаагүй байгаа бөгөөд шийдвэрийг өнөөдөр эцэслэх аж.