Завинаас унаж, осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2022.05.18 •
1м унших
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр осолдсон иргэн Орхон аймгийн харьяат 36 настай эрэгтэй аж. Түүнийг эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн оролцож байгаа юм. Эрлийн багийнхан Эмээлчир гэдэг газраас зүүн урд зүгт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн Сайдын тохой гэх газар хүртэл 50 километр газар завиар урсаж, дөрвөн метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийж, явганаар эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй аж. Иймд эрлийг өглөө 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.