Тайваний дэд ерөнхийлөгч Уильям Лай өнгөрсөн бямба гарагт АНУ-д хийсэн айлчлалын тухайд Хятадын Гадаад хэргийн яам буруутгаж, хариу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ. Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Бээжин Вашингтон, Тайпэй хоёрын хооронд ямар ч хэлбэрийн дипломат харилцаа тогтоох асуудлыг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлсэн байна.
Тодруулбал нэгдүгээр сард болох Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч гэж тооцогдож байгаа Уильям Лай бямба гарагийн орой АНУ-ын Нью-Йоркт хотод айлчилсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан Бээжингийн зүгээс "Хятад улс үйл явдлыг анхааралтай ажиглаж байна" хэмээгээд үндэсний эрх ашгийг хамгаалахын тулд шийдвэртэй, хүчтэй арга хэмжээ авах болно гэх байр суурийг илэрхийлэв.
Мөн Тайваний дэд ерөнхийлөгч Уильям Лай буцах үеэрээ мөн Сан Францискод саатах бөгөөд Тайвань дахь Америкийн хүрээлэнгийн дарга Лаура Розенбергертэй уулзахаар төлөвлөж байна. Уильям Лайгийн АНУ-д хийсэн богино хэмжээний айлчлал нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд удаан үргэлжилсэн хүйтэн нөхцөл байдлын дараа Бээжин, Вашингтон харилцаагаа сайжруулах уулзалт хийх үеэр тохиож байна.