Нүүрсний экспортын орлого 5 тэрбум ам.долларт хүрчээ
2023.08.11 •
1м унших
БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын хэрэгжилт суларсантай холбогдуулан, Монгол Улсын нүүрсний экспорт энэ он гарсаар 34 сая тонн нүүрс экспортолж, экспортын нийт орлого таван тэрбум ам.долларт хүрээд байна.
Тодруулбал нүүрсний экспортын хэмжээ цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны түвшинд хүрээд байна. Тус онуудад Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байжээ.
"Харин өнгөрсөн оны эхний долоон сард дунджаар 1.6 сая тонн нүүрс экспортолж байсан бол 8-12 дугаар сард дунджаар 4.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Түүнчлэн 2022 онд нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байсан юм"