19 настай иргэн голд голд живжээ
2023.08.11 •
1м унших
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Байтаг богд амралтын газрын орчим Туул голд хүн живсэн гэсэн дуудлага /2023.08.10/ 16:04 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүнийг очиж осолдсон газарт 2 удаагийн шумбалт хийж 3 метрийн гүнээс 19 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Туул, Тэрэлж, Хэрлэн голын усны түвшин нэмэгдсэнийг ЦУОШГ-аас мэдээлж байгаа тул иргэдийг гол усны ойролцоо зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, голын усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна