НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэл 500 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулах төслүүдээ танилцуулав. БНХАУ-аас хагас коксожсон нүүрс, асаагуурын хамт 177.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д танилцуулсан нь олны нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, 177.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт 45 хоногийн хугацаанд шатааж туршилт хийх аж. Уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Утааг бүрэн гүйцэд алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй.
Харин багасгая гэж байгаа юм. Ирэх өвөл арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31-ний хооронд галлагаа хийнэ. 177.5 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг нь асаагч байна. Үлдсэн нь хагас коксожсон нүүрс худалдан авахад зарцуулна. Улаанбаатар хот 1.6 сая хүнтэй болсон. Олон хүндрэл, сорилтууд тулгарч байна. Ийм л шийдэл байна. Хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарсан" гэлээ.
"Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс уг 177.5 тэрбум төгрөгийг 45 хоногт шатаах туршилтын ажлыг санаачлан сэдсэн хүн нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг гэв. Ийнхүү утаагүй түлш гэж нэрлэж заншсан Сайжруулсан түлш иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амь насанд заналхийлж байна гэх мэдээлэл, хардлага дуусаагүй байтал нийслэлчүүд дахин шинэ туршилтад орохоор болж байна. Амьдаараа, амьдарлаараа лабораторийн туршилтийн харх болж байгаа нийслэлчүүдийн хувьд толгой дараалсан эмгэнэлт мэдээ, залуужсан гэх хорт хавдар, ноцтой өвчлөлийн уг үндэс, шалтгааныг тодорхойлсон бодит мэдээлэлгүй айдаст автан, үнэнийг эрэлхийлж байгаа энэ үед дахин туршилтад орох гэж буйдаа бухимдсанаа цахим орчинд нийтэлсээр байна"