Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Ханүн далайн шуурганаас урьдчилан сэргийлэх тухай БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас иргэдээ анхааруулж, гамшгаас сэргийлэх түвшинг II-р зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргав.
Тодруулбал,БНСУ-ын гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Наймдугаар сарын 08-аас эхлэн есдүгээр сарын 11-ний хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг анхааруулсан байна. Иймд манай улсын иргэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, далайн эрэг, аялал зуучлалын газруудаар аяллаа хойшлуулж, болбол хар салхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг зөвлөж байна.
"Иргэд болзошгүй үер усны аюулд өртөх, гамшгийн үед холбоо барих бол яаралтай тусламжийн 119, гэмт хэргийн дуудлагын 112, санал гомдлын 110, гамшгаас хамгаалах ерөнхий газрын 044) 205-1542~3 дугаар болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн 010-9595-3464 шуурхай дугаар, Пусан хот дахь Консулын газрын 010-5339-6090 шуурхай дугаарт тус тус холбогдох боломжтой"