Засгийн газрын хуралдаанаар орлогч, дэд дарга нарыг чөлөөлнө
2022.05.25 •
1м унших
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
-“Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
-Төмөр замаар холбох төслүүд,
-Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд,
-Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.