Монгол Улсад байнгын асаргаа шаардлагатай 11800 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүд хөгжих, эдгэрэх итгэл найдваргүй орчинд амьдарч, нийгмээс тусгаарлагдаж байгаа нь "Ээлтэй ертөнцийг бүтээе" аяныг эхлүүлэх үндэслэл болсон юм.
"Ээлтэй ертөнц" ТББ-ын дэргэдэх хүүхэд хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг "Энэрэл" төвд одоогийн байдлаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 28 хүүхэд хамрагдаж байна.
Тус төв цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад санхүүгийн дэмжлэг туслалцаа, харилцагч, захиалагчидтай байх шаардлагатай байгаа тул "Ээлтэй ертөнцийг бүтээе" аянаар дамжуулан тэдний үйлдвэрлэдэг "Ханни" зөөлөн тоглоомыг бэлдэцийг олон нийтэд таниулах юм.
Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, төвлөрөх чадварыг сайжруулах, сууж сургах ач холбогдолтой оёдлын нарийн төрлүүдийг оруулсан загварыг оёж сурах явцдаа өөрийн бүтээлтэй болгох зорилго бүхий "Ханни" зөөлөн тоглоомын үйлдвэрээс гаргаж буй шаглаа бэлдцийг нийгэмд таниулах, борлуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд түүний ар гэрт бодит дэмжлэг болж байнгын нэмэлт орлогото болох эх үүсвэртэй болох юм.
Зураг зурах, гар оёдлоор оёх зэрэг нь нэг төрлийн сэтгэл заслын үйлчилгээ болдог гэдгийг сэтгэлзүйн шинжлэх ухаан зөвлөдөг. Энэ ч утгаараа төвлөрөх, бүтээлчээр сэтгэх, сууж сурах гэх мэт олон сайн үр дүнг таны хүүхдэд бий болгох "Ханни" зөөлөн тоглоомын бэлдэцийг худалдан авч сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 98883000, 98853000 утсаар лавлахаас гадна манай сайт руу шууд холбогдох боломжтой.