Сурагчийнхаа шүдийг хугартал цохисон хэрэг гарчээ
2022.05.25 •
1м унших
Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчаа цохиж, шүдийг нь хугалсан хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээллээр уг хэргийг тус сургуулийн захирал н.Мөнхбаяр гэгчийн эхнэр Орос хэлний багш үйлдсэн байна. Мөн захирал н.Мөнхбаяр ч тухайн сурагчийг зүй бусаар харааж, чихдэж зоджээ.
Зодуулсан сурагч дөрөвдүгээр ангид сурдаг юм байна. Түүнийг номын сангийн камер тусдаггүй газар аваачиж цохисон гэх мэдээлэл байна.