Газрын тосны газрын ажилчид “Петрочайна Дачин Тамсаг” компанид үйлчлээд байгаа юм биш биз!
2022.05.25 •
1м унших
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Баттөмөр " Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээг хариуцаж ажиллаж байгаа хүмүүс үнэхээр Монгол Улсын төлөө ажиллаж байна уу. Зарим гишүүдийн хэлж байгаа шиг тухайн компанийн ажилтан шиг болчихсон, ямар үүрэг даалгавар өгнө тэрийг нь хэрэгжүүлдэг, өөрийнх нь эрх ашиг хангагдаад явж байдаг, улсын эрх ашиг хангагддаггүй байж болохгүй” гэв.