Хилийн цэргийн 0288 дугаар анги буюу Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон байлдааны тугаа өнөөдөр ХХЕГ-т хүлээн авч байна.
Байлдааны туг, үнэмлэх гардуулах ажиллагаанд Хууль зуй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, П.Сайнзориг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцож байна.
Хилийн цэргийн 0288 дугаар анги нь хилчдийн хувцас хэрэглэлийг бэлтгэх оёдлын үйлдвэр, амралт сувилал, газар тариалан, хэвлэх цехийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус анги нь 1992 онд УАБХЕГ-ын даргын тушаалаар төрийн өмчит төсөвт байгууллагын орон сууцыг хувьчлахгүйтэй холбогдуулан ашиглалт, их бага урсгал засварыг хариуцан гүйцэтгүүлэхийн тулд орон сууц ашиглалтын ангийг байгуулж байсан түүхтэй. Улмаар 1996 онд ангийн бутэц бүрэлдэхүүнийг өөрчлөн зохион байгуулан цомхотгож, барилга орон сууц, ашиглалт үйлчилгээний суман байдлаар Хилийн цэргийн 0164 дугээр ангийн бүтцэд шилжин ажиллаж байгаад 1998 онд жижиг үйлдвэрүүдийн удирдлагыг төвлөрүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хилийн цэргийн удирдах газрын даргын тоот тушаалаар аж ахуйн дотоод тооцоон дээр ажиллуулахаар дахин байгуулагдаж, барилга орон сууцны алба, оёдлын үйлдвэр, газар тариалан, хэвлэх цехийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.