Тогтоол уснаас эрэгтэй хүний цогцос олджээ
2022.05.24 •
1м унших
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Хилэм” нуурын тогтоол усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 23-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 56 настай эрэгтэйн цогцсыг “Хилэм” нуурын усны мандал /эргээс 2 метрт/-д хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.