live

Уйдах завгүй Б.Алтанзул

2023.04.18 • 1м унших
Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2023-04-18 • 1м унших

Одоо л нэг хавар болж байна уу гэмээр өдөр уртсаж, хурц нар цонхоор тусан гадаа ч тэр дотор ч тэр бүгчим халуун өдөр дуусах тийшээ хандаж нар хэдийнээ баруунаа хэвийсэн байв. Сурвалжилганд явсан сэтгүүлч, зураглаач хоёр буцаж ирэх үед тэднийг авч явсан  Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулыг ажлын өрөөгөөр зочлонгоо аяга цай уухыг санал болгосон маань олон ажлын, уран бүтээлийн эхлэл болж, намайг урлагтай салшгүйгээр холбож продюсер болгох юм чинээ хэн санах билээ.
Б.Алтанзул дэд хурандаа үг, толгой холбосон цэцэн яриатай, өөдрөг, оргилуун хүсэл тэмүүлэлттэй, олон сайхан шүлгийг уран яруу унших төдийгүй урлагт үнэн сэтгэлээсээ хайртай. Ингэтлээ урлагт дурлаж, шатаж явдаг хүн яаж яваад цагдаагийн алба хаагч болсон учрыг сайн ойлгодоггүй ч сэтгэл зүрхний угаас огшиж, оргилдог мэдрэмжиндээ хөглөгдөж уйдах завгүй амьдардаг нь сайхан.
Одоогоос гурван хаврын өмнөх нэг өдөр ажлаар минь зочлоод гарахдаа уншсан "Миний ижий надаар л гоёдог" хэмээх шүлэг нь яруу хийгээд сэтгэлд ойрхон буусан тул "Би дүрсжүүлж өгье" гэдэг үг өөрийн мэдэлгүй уруул даваад гарчихаж билээ. Нэгэнт хэлсэн тул биелүүлэх үүрэгтэй тул эх үрсийн баярын өдрөөр клипийг олон нийтэд хүргэе гэж ярилцан тохиролцоод анхны клипний ажилдаа ханцуй шамлан орж төлөвлөсөн ёсоор 2020.06.01-ний өдөр www.check.mn сайтаараа дамжуулан үзэгчдэдээ хүргэсэн юм.


Эхний ажилдаа хоёр биенээ урамшуулан магтаж, дараа дараагийн олон уран бүтээлч санаа хөвөрч эхэлсний нэг нь Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойд зориулсан теле концерт байлаа.


Ковид-19 цар тахлын халдвар оргил үедээ тулж улс даяараа хатуу хөл хорионд орсон цаг үед гэртээ сууж байгаа иргэдийнхээ сэтгэлд, мөн хүндхэн нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнчээр албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүнд дуу хуураар сэтгэлийн дэм өгье гэсэн Б.Алтанзул дэд хурандаагийн санаачилгыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдлага, Check media agency хамтран "Эх орны тангарагтай андууд-2" теле концерт болгон 2021.03.18-ны үдэш олон нийтийн хүртээл болгосон.


Б.Алтанзул дэд хурандаа "Бурхан хамгийн хайртай хүүхдэдээ Янжинлхам бурханы хишгээс хүртээсэн байдаг" гэж ярихдаа "Би Чингисийн Монгол" гэж байгаа мэт бахархалтай байдаг.

Угаас урлагт дуртай болохоор дэлгэцийн урлагт ч хүч сорино. Саяхандаа амралтын өдөр Фантастик продакшны Зура-2 буюу Цурам ажиллагааг үзэхээр буйдан дээрээ тухлан суутал кино эхэлмэгц нэг л танидаг хүн.
"Хүүе Зулаа ах байна шүү дээ" гэж уулга алдаад гэрийнхэндээ "Манай ах ш дээ" гэж нэг онгирчихоод тухлан киногоо үзсэнсэн. Түүний тоглосон кино зөвхөн Цурам ажиллагаагаар тогтохгүй бөгөөд Цагааны Баатар найруулагчаас үг сонсож, уран бүтээлд хамтран ажиллаж байснаа үргэлжид талархан ярина.


Ер нь урлагийн тухай ярихад нүд нь сэргэж, хийморь сэргэх шиг болдог доо. Урлагийн Янжинлхам бурханы ивээлд багтаж өдгөөг хүртэл хайр хишгийг нь харамгүй хүртэж яваа Б.Алтанзул дэд хурандаа халамжтай сайн хань, үлгэр жишээ аав, ах, дүү гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Завгүй амьдралын дундуур энд ч хэцүү, тэнд ч боломжгүйд бүдэрч, ажлын ачаалалд нугарч, урамгүй, урагшгүй, залхсан явахыг огт харж байсангүй. Нэг харахад шинэ уран бүтээл, эрдмийн цол хамгаалчихсан явдаг хөдөлмөрч гэж жигтэйхэн хүн. Ажлыг яг таг хийж, бүх зүйлийг цэгцтэй байлгах нь түүний төрөлхийн чадвар. Амнаас "а" үсэг гарсан бол бандан тас. Хийж л таараа. Болгох л болно гэдэг түүний эрэмгий занг зогсооно гэдэг угаас боломжгүй зүйл учир тэр санасандаа хүрсэн байх нь олон.


Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Доктор, Дэд профессор, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул ахыгаа Монгол Улсын Гавьяат жүжигчин, цагдаагийн хурандаагийн дайтай үнэлж, хүндэлдэг учир нь их энгийн. Зүгээр л зогсохгүй хөдөлмөрлөж, шалтаг тоочилгүй бүтээхийн төлөө чин хүсэл эрмэлзлэл, хүнийг хүнээр нь ойлгож хүлээж авдаг халуун сэтгэлд нь оршдог билээ.


Уйдах завгүй амьдарлаараа өөрийгөө чимсэн ах маань 2023.04.23-ны ням гаригт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч, дуучин, цагдаагийн ахмад Б.Буянаатай хамтран "Эх орны тангарагтай андууд" тоглолтоо UB palace-ийн концертын их танхимд тоглох юм байна.
Тоглолтын бэлтгэл ажлыг харж, сонсоогүй ч тэнд гал асаж, урам, хүсэл мөрөөдөл, халуун сэтгэл буцалсан сайхан тоглолт болно гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Үгийн цаадах үг буюу Сангийн сайдын сайрхлын ардтай…
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
80 жилийн тэртээх бүх нийтийн санал асуулгыг санагалзахуй
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА
18 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улс “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д зочин орноор оролцоно
18 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаарай
19 цагийн өмнө • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын бие даалтын долоо хоног эхэлнэ
2025-10-19 • 1м унших
Шууд
ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЖЮҮ ЖИЦҮГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “DUNDGOBI-OPEN 2025” ТЭМЦЭЭН
2025-10-19 • 1м унших
Шууд
Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо
2025-10-19 • 1м унших
Эдийн засаг
Бөөрөлжүүт ЦС-ын 150 МВт-ын хүчин чадалтай II блок эрчим хүч нийлүүлж эхэллээ
2025-10-19 • 1м унших
Гадаад мэдээ
Австрийн тал Оросын эсрэг хоригийг дэмжлээ
2025-10-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хохирогч охины ээж дахин ноцтой зураг дэлгэлээ
2025-10-18 • 1м унших
Гадаад мэдээ
Наран дээр 87 дэлбэрэлт болжээ
2025-10-17 • 1м унших
Шууд
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно
2025-10-17 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН УИХ-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ
2025-10-17 • 1м унших
Улс төр
Хамгийн богино хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Ерөнхий сайд
2025-10-17 • 1м унших
Улс төр
Г.Занданшатарын Засгийн газар 123 дахь хоногтоо огцорлоо
2025-10-17 • 1м унших
Шууд
С.Бямбацогт сайдын 59.9 тэрбум төгрөгийг тендерийн ХУЛГАЙ
2025-10-17 • 1м унших
Шууд
Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан этгээдийг баривчлан цагдан хорих арга хэмжээ авлаа
2025-10-17 • 1м унших
Шууд
“ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”
2025-10-17 • 1м унших
Улс төр
ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
2025-10-17 • 1м унших
Улс төр
УИХ-ын чуулганы ирц бүрдэлгүй хүлээсээр 24 цаг боллоо
2025-10-17 • 1м унших
Шууд
БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЛБАН ХААГЧДАА УЯН ХАТАН НӨХЦӨЛӨӨР АЖИЛЛУУЛАХЫГ УРИАЛЛАА
2025-10-17 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
2025-10-17 • 1м унших
Шууд
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР
2025-10-17 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
2025-10-17 • 1м унших
Шууд
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
2025-10-17 • 1м унших
Шууд
МЭДЭГДЭЛ
2025-10-17 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯГАЛАНЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЛӨӨ
2025-10-16 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх