ШУУРХАЙ: Ховд аймгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2023.04.18 •
1м унших
Өнөө шөнөөс эхлэн /2023.04.17/ БАЯН-ӨЛГИЙН хойд хэсгээр маргааш /2023.04.18/ өдөр ЗАВХАН, АРХАНГАЙН нутаг, БАЯН-ӨЛГИЙН хойд, ХОВДЫН өмнөд, БАЯНХОНГОРЫН баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, ЗАВХАН, БАЯНХОНГОР, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙН нутаг, ХӨВСГӨЛ, БУЛГАНЫ өмнөд хэсгээр ШОРООН ШУУРГА ШУУРАХ талаар сэрэмжлүүлэг мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдсэн.
Тэгвэл дөнгөж сая Ховд аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар маргааш буюу 2023.04.18-ны өдөр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарлаа.
Мөн БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ГЭРЭЭС ГАРГАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.