П.Ганхүү “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах бүрэлдэхүүнд оржээ
2022.05.24 •
1м унших
"Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ.
Тодруулбал, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Батнасанг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Ганхүүг томилжээ.
Түүний хувьд тендерийн асуудлуудад нэр холбогдож, 20 тэрбумыг “гувчуулсан” зэргээр хэвлэлээр нэлээн баалуулж байсан. Мөн тансаг зэрэглэлийн хаус худалдан авч хуулийнхны овоо хараанд өртсөн гэдэг ч тэгсхийгээд намжсан байдаг.