Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаантай
2022.05.24 •
1м унших
Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны /Ковид-19/ хамтарсан хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох юм.