УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг хэвээр үлдээж Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг түдгэлзүүллээ
2023.03.31 •
1м унших
Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг үндэслэсэн ТББХ-ноос гаргасан санал дүгнэлтийг өнөөдөр /2023.03.30/УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцлээ.
Чуулганы хуралдаан дуусч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзжээ.