Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-23 • 1м унших

Магадгүй энэ зуны хамгийн галзуу, гайхамшигтай, жинхэнэ бест тоглолтыг дуучин Укаг л үзүүлэх байх гэж итгэл төгс хэлмээр байна.  Учир нь   “Steppe Arena”-д  хоёр өдрийн турш тоглогдох тус шоуг  дэлхийн хэмжээний “од”-уудын амьд тоглолт ямар болдог, яг л тийм мэдрэмжийг өгөхийг тэмүүлж зохион байгуулж байгаа аж. Хамгийн гол нь тоглолт эхлэхээсээ өндөрлөх хүртэл аз жаргалыг түгээх, ая тухыг мэдрүүлэх эрхэм зорилготой.  Сүүлийн үеийн тайз дэлгэц, хөгжмийн техник тоног төхөөрөмж, аюулгүй байдал үйлчилгээг бүрэн хэмжээнд хангасан орчин нөхцөл, амьд хөгжим, аялгууг бүх л биеэрээ мэдрэх олон олон шийдлүүд УКАГИЙН ФЕНҮҮДийг хүлээж байна.  Сайн аав, халамжит нөхөр, хаашаа ч хамтдаа уриатай найз залуу, найз охин гээд хэн бүхэнд тоглолтын үүд хаалга нээлттэй.  Бүр бяцхан фенүүд, азай буурлуудаа ч бодолцож тоглолтын бэлтгэлийг хангаж байгаа гэх.  Ямартаа ч дуучин Укагийн алтан нар шиг гялтганах “шар зүрх”-нүүдтэйгээ уулзах мөч ойртсоор...

Угийн галзуу, доргио, галтай цогтой Укагаас “миний тоглолтод 8 настай балчираас 80 настай буурлууд ч ирж болно”гэдгийг сонсох сонин, бас таатай байлаа.

Ингээд хоёр жил гаруйн хугацаанд сонсогч, фенүүддээ хүлээлт үүсгээд буй дуучин Ука буюу Д.Уламбаяртай DANCE WITH ME тоглолтынх талаар цөөн хором ярилцлаа.

DANCE WITH ME тоглолт олон нууцыг дагуулсан гайхалтай тоглолт болох гээд байх шиг байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

Юун түрүүнд энэ сайхан нартай өдрийн мэндийг хүргэе. Урлагийн салбарт хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээрээ 20 гаруй жил ажиллажээ. Урлагт дурлаж, шунаж ажиллах энэ хугацаандаа ирэх зургаадугаар сарын 10, 11-нд болох DANCE WITH ME тоглолт шиг гайхалтай шоуг хийх юмсан гэдэг хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан. Харин өдгөө ийн биелэлээ олох гэж байгаад баяртай байна. Цаг үе нь болсон байна гэж үзэж байгаа.  2020 оны арваннэгдүгээр сард яг энэ хүсэл мөрөөдлөөрөө ажлаа эхлүүлсэн боловч цар тахлаас болоод тоглолтоо хойшлуулсан.  Тиймээс энэ тоглолтоо илүү мэргэжлийн түвшинд, өргөн цар хүрээтэй, тав тухтай орчинд хийхийг зорьж байгаа.

Дэлхий дахинд урлагаар дамжуулж хүмүүс хэрхэн соён гэгээрч, бие биендээ нөлөөлж, хайр түгээж байдаг юм бэ гэдгийг өөрийнхөө тоглолтоор дамжуулан харуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ хүсэл, зорилго, төлөвлөгөөгөөрөө би тоглолтынхоо бүх консевцийг өөрчлөөд, баг бүрэлдэхүүнээ шинэчлээд ажиллаж байна.  Монголдоо хамгийн топ, нэр хүндтэй байдаг төдийгүй өөрийнхөө хүндлэл үзүүлдэг хамтрагч нартаа саналаа тавьсан. Бүгд маш таатайгаар хүлээн авсан байгаа. Хамтрагчдаараа бахархаж, нэр төрийн хэрэг гэж бодож байна.

Дэлхийн уран бүтээлчид хэрхэн яаж ажилладаг, ард нь ямар том баг бүрэлдэхүүн ажилладаг тэр жишгээр тоглолтоо зохион байгуулах гэж хичээж байгаа. Урьд нь маш олон зүйлийг орхигдуулж, ганцаараа зарим зүйлсээ зовж, жаргаж, мэдэрч  хийдэг байсан. Тиймээс энэ удаад ганцаараа бүх зүйлийг мэдрэлгүй яг мэргэжлийн хүмүүс, баг хамт олонтой ажиллаж, мөн дараачийн үедээ илүү гэрэлтэй, илүү мэргэжлийн зүйлсийг харуулж, , үлдээхийг хүссэн. Миний “мөрөөдлийн баг” гэж хэлж болох уран бүтээлчид маань тайзнаа хамт гарна.  Товчхондоо, өөрийн үлгэр дуурайлал авдаг, сонсдог, хүндэлдэг хүмүүсээ “тоглолтыг маань хөглөнө үү” хэмээн урьсан байгаа.

Тоглолт болох газар нь өөрөө их онцлог юм байна л дээ. Урд өмнө “Steppe Arena”-д бараг тоглолт болж байгаагүй байх?

Тайз дэлгэцнээс эхлээд бүх зүйл төгс байх ёстой. Гоё орчин, гайхалтай тоглолтыг хийх сэдлийг өгсөн газар бол “Steppe Arena” буюу мөсөн өргөө байсан.  Энэ өргөөрүү орох болгонд маш гоё цэнгэг уур амьсгал, үйлчилгээг мэдэрдэг. Мөн сэтгэл сэргээд өөр орчинд, өөр газар, өөр оронд байгаа юм шиг содон мэдрэмжийг төрүүлсэн болохоор тэнд хийхээр шийдсэн.  Бид бүгд нийлж аз жаргалтайгаар энэ тоглолтоо хийнэ. Энэ маркетинг, брендингээ тамгалж үлдээхийг хүсч байгаа. Тэр бүх зүйлийг маань гаргаж чадах газар бол “Brains storm” гэж бодсон.  Тэд саналыг маань маш аз жаргалтайгаар хүлээж авсан.

Тоглолтын бүх зохион байгуулалтыг би өөрөө хийж амжихгүй байсан. Учир нь VOICE MONGOLIA шоу нэвтрүүлэгт COACH-аар ажиллаж байгаа. Манай багийн оролцогчид маш амжилттай, авьяаслаг, ухаалаг оролцогчид байдаг. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг цалгардуулахгүйн тулд энэ ажлаа маш сайн хийх хэрэгтэй байлаа.  Тиймээс мөн VEP entertainment-д саналаа тавьсан. Тэд саналыг маань хүлээж аваад тоглолтын арын албыг хариуцаж байна. Гайхалтай сайхан байна.

Түүнчлэн, энэ бүх мэргэжлийн компаниудтай хамтарч ажиллахад хөрөнгө оруулалт маш чухал. Эхний саналаа “Story pay”-д тавихад, шууд зөвшөөрсөн. Ер нь энэ мэтээр ажил маань маш бүтэмжтэй, аз жаргалтай байна. Хүмүүс надад урам хайрлаж, намайг хийж бүтээж чадна гэж итгэл хүлээлгэж байгаад баярлаад ханашгүй.  Тасалбар борлуулах том ажлыг маань Shoppy.mn хариуцаж байна. Их хотын залуучууд бүгдийг төлөвлөдөг болсон. Үүнийг Shoppy.mn тооцоолж, төлөвлөж,  хариуцах болсонд талархаж байгаа.

Нэрийг маань лого аятай дагаж явах энэ бяцхан шар зүрхийг та бүхэн анзаарсан байха. Үүнийг миний охин зурсан.  Охин маань бал, цаас барьж авах бүртээ янз бүрийн зүрх зурж байдаг. Тэр нь надад гайхалтай мэдрэмжийг өгч чаддаг. Зүрх өөрөө дандаа гэгээлэг, сайхан юмыг мэдрүүлж өгдөг. Тэр ч утгаараа зүрхэн брэндинг үүсгэлээ.

Айл бүрт энэ “шар зүрх” шиг зүрх асаадаг хүн байвал тэр өрх тэр чигтээ өнгөлөг, гэрэлтэй болж хувирна.  Нар мандахын өмнө түнэр харанхуй байдаг. Гэхдээ нар мандана гэдгийг сануулдаг тэр зүрх, тэр гэрэл гэгээг хөг аялгуугаараа дамжуулж мэдрүүлэхийг хүсч байна. Ингээд 20 жилийн хугацаанд амьдралдаа мэдэрсэн, урлаг соёлоос авсан хамгийн сайхан бүхнээ үзэгч, сонсогчдодоо хүргэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа дахин тодотгон хэлье.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
16 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
16 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
17 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
18 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
18 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёль давж заалджээ
2026-02-25 • 1м унших
Эдийн засаг
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгалаа
2026-02-25 • 1м унших
Шууд
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
2026-02-25 • 1м унших
Шууд
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх