Рояаль Академи, Рояаль Олон Улсын Их сургуулийн 24 дахь удаагийн магистрын төгсөлт боллоо
2023.03.19 •
1м унших
Их Британы магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын Их сургуулийн эдүгээ 24 дахь удаагийн Магистрын төгсөлт, Диплом, энгэрийн тэмдэг гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
24 дэх удаагийн магистрын "Шилдэгийн шилдэг төгсөгч" Х.Мөнхсэдэд
Сурсан эрдэм гэдэг бол тухайн хүнийг насан туршид нь илэрхийлэх хамгийн том давуу чанар байдаг. Түүнийг батлах диплом гэдэг нь эзэмшсэн боловсролыг үүрд гэрчилэх хамгийн үнэтэй баримт юм.
Нийт эрдэмтэн багш нар, Эрдмийн зэргээ ахиулсан эрхэмсэг Рояальчууддаа халуун баяр хүргэе. Эрдмийн баярын мэнд дэвшүүлэе.