Залуу дуучин Г.Даваадалай энэ сарын 16-нд “Өөдрөг байгаарай” цомгийн баяраа хийхээр болжээ. Уран бүтээлчдийн хувьд анхны цомог гэдэг хамгийн гайхалтай мэдрэмж төдийгүй хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдлийнх нь бодит биелэл болдог.
Энэ л гайхалтай мэдрэмжээр хөглөгдөж, хөөрч, баярлаж яваа залуу уран бүтээлч Г.Даваадалай шинэхэн цомгын баяраа "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж, уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо учран золгохоор бэлтгэл ажлаа хангаж буй аж.
Түүнийг “Оройтсон бороо”, “Ээжийн нутаг”, “Насанд олдсон хайр” зэрэг уран бүтээлүүдээрээ ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн МУГЖ, дуучин М.Бямбажавын гарын шавь гэдгээр нь олон нийт эчнээ таньдаг болсон бөгөөд орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн шинэ өнгө төрхийг бүтээж яваа чадварлаг залуу уран бүтээлч юм.
Саяхан багштайгаа хамт төрсөн нутаг болох Ховд аймгийнхаа сумдаар аялан тоглолтоо хийгээд ирсэн Г.Даваадалай энэ удаад шинэ Улаанбаатарын сонсогчидтойгоо уулзахаар зэхэж, цомгийн баяр болон тоглолтынхоо товыг зарлажээ.