"Баянхонгор аймаг Галуут сумын нутаг дэвсгэрт авто машин онхолдож хоёр хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 22-ны өдрийн 16:40 цагт шалгажээ. Шалгалтаар тус сумын нутаг дэвсгэрт “Toyota Prius-11" маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож явсан 16 настай, эрэгтэй “М”, зорчигч тус аймгийн Баянхонгор суманд оршин суух 46 настай, эрэгтэй “Э” нар газар дээрээ амь насаа алджээ.
Мөн зорчигч 2-12 насны 3 хүүхэд, 37-68 насны 2 нийт 5 хүн гэмтсэн байна. Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.