Сар шинийн баярын өдрүүдэд МҮОНР-ийн "Таван-Эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан унаганы эзэн" шагнал гардуулахаар Сүхбаатар аймгаас АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганибал болон Дарьганга, Халзан, Мөнххаан сумын удирдлагууд малчин өрхөд очжээ.
Энэ үеэр аймгийн театрын уран бүтээлчдийг авч явсан бөгөөд дарга нар нь архи ууж, маргалдан улмаар уран бүтээлчдийг дарамтлан 140 км-ийн зайд орхисон талаарх иргэн Буджавын Тэгшжаргал өөрийн цахим хуудсанд нийтэлжээ.
Харин УИХ-ын Н.Ганибалын фэйсбүүк хуудаст "Алтан унаганы эзэн" шагнал гардуулж буй зураг, нийтлэл зурайтлаа нийтлэгджээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Н.Ганибал болон түүнийг дагаж явсан сумын удирдлагууд дээрх зохисгүй үйлдлийг гаргаж театрын уран бүтээлчдийг харанхуй шөнөөр хөгжмийг нь үүрүүлээд алхтал нь дарамталсан бололтой.