СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд тоглохоор ороод амиа алджээ
2022.05.23 •
1м унших
Бага насны хоёр хүүхэд байгалийн тогтоол усанд осолдсон харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр 20:00 цагийн орчимд "Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 болон 7 настай хоёр хүү нэг метр, 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд тоглохоор ороод, живж нас барсан байдал тогтоогджээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.