Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2023-02-16 • 1м унших

Ховд аймагт түлхүүр гардуулах нөхцөлтэй Багшийн хөгжлийн төвийн барилга барих тендер 2022 оны нэгдүгээр сард зарлагдаж хоёр байгууллага үнийн саналаа ирүүлсэн байна. Тус тендерт "Тэгш стандарт" ХХК 2 тэрбум 996 сая 105 мянган төгрөг, "Богоч констракшн" 2 тэрбум 716 сая 913 мянган төгрөг буюу 279 сая 192 мянга 308 төгрөгөөр хямд үнийн санал ирүүлж ялалт байгуулжээ. Үүнийг ялалт гэхээсээ илүү зорилго ёсоор тендерээ авсан гэх нь зүйтэй байх.


Хамгийн гайхмаар зүйл нь "Богоч Констракшн" компани тендерт ялчихаад Ховд аймгийн Жаргалан суманд барих түлхүүр гардуулах нөхцөлтэй 3 тэрбум төгрөгийн төсөвтэй хоёр давхар Багшийн хөгжлийн төвийн барилга барих ажлаа 2022.03.07-ны өдрийн 22/31 тоот албан бичгээр "Би Эм Жи Юу" гэх компанид шилжүүлсэн байгаа юм. Энэ үйлдэл нь тендерийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгааг холбогдох шат шатны байгууллагууд харсаар байж нүд нь балай чих нь дүүргийн жишгээр гэрээг байгуулчихсан.


2022.03.14-ний өдөр байгуулагдсан БШУЯ/202212062 дугаар бүхий ажлын гэрээнд "Тендерт шалгарсан "Богоч констракшн" ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22/31 тоот албан бичгэнд тусгагдсан гүйцэтгэгчийн эрхийг "Би Эм Жи Юу" ХХК-д шилжүүлэн өгсөн" тухай тодоос тод дурдчихаад байхад илтэд хууль зөрсөн заалттай энэхүү гэрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баярсүх, ахлах мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэл, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Дөлбадрал, тус газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга З.Өмиртай нар жишим ч үгүй гарын үсэг зурчихсан байгааг харж байна.


Хэрэв тендэрт орж гүйцэтгэгчээр шалгарчихаад гүйцэтгэгчийн эрхийг өөр бусад компанид шилжүүлж болдог юм бол бүгд л ингэж дураараа аашилж, дунд чөмгөөрөө наргия л даа. Нэг компани бүх тендерт орж тендерээ бусад компаниудад шилжүүлээд байя.


Тендерт шалгарсан гэх "Богоч констракшн" компани нь 2013 онд үүсгэн байгуулагдсан Баатархүүгийн Нямчулуун, Баатархүүгийн Нямгэрэл гэх ах дүүгийн хамаарал бүхий этгээдүүдийн  компани.

Харин тендерийн тухай хуулийг зөрчин байж гүйцэтгэгчийн эрхийг шилжүүлж авсан "Би Эм Жи Юу" компани нь 2015 онд үүсгэн байгуулагдаж Баянзулын Визаяа, Гантулгын Баатарболд гэх хүмүүс эзэмшигчээр бүртгэгджээ.

Тус компани 2021.06.29-ний өдөр Ховд аймгийн алтай сумын Спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 1 тэрбум 159 сая 880 мянга 148 төгрөгийн үнэлгээ бүхий гэрээг байгуулж одоог хүртэл барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа. Гэрээнд зааснаар бол 2022.12.20-ны дотор бүрэн гүйцэтгэж дуусах ёстой байсан.

Гэтэл харуулж байгаа энэ зураг бол Алтай сумын Спорт заалны барилгын явцын 2023.02.15-ны өдрийн зураг.

Энэ зургаас хараад уншигч та барилгын явцыг сэтгүүлч надаар хэлүүлэлтгүй дүгнэж байгаа биз ээ.
Хуулийн дагуу бол өмнөх ажлаа 90 хувиас дээш гүйцэтгэлтэй хийж, холбогдох байгууллагын шалгалт, үнэлгээ ороогүй бол дараагийн тендерийн ажлыг гүйцэтгэх боломжгүй байдаг.  Өмнөх Алтай сумын Спорт заалны барилгын ажил нь явагдаж байгаа энэ үед өөр компанийн ажил гүйцэтгэх эрхийг шилжүүлэн авч байгаа нь  үүнийг харсаар, мэдсээр байж гарын үсэг зурж, санхүүжүүлэлтийг нь олгосон албан тушаалтнуудад хариуцлага яригдах ёстой.


"Би Эм Жи Юу" компанийн хувьд Алтай сумын Спорт заалны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах үедээ гүйцэтгэх захирлаар Б.Визаяа, инженерээр Г.Баатарболд гарын үсэг зурж байсан бол Багшийн хөгжлийн төвийн барилгын гэрээнд инженер Б.Баатарболд нь захирал болон албан тушаалаа өөрчлөн гарын үсэг зурсан байгаа юм.  Угтаа бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.2  Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гээд заагаад өгчихсөн.

Харамсалтай нь төр, орон нутгийг төлөөлж байгаа албан тушаалтнууд тус хуулийн заалтыг мэдэхгүй гэхээсээ илүүтэйгээр зөрчиж гэрээ байгуулсан болохыг баримтууд харуулж байна. Өмнөх барилгын ажлын гүйцэтгэл нь бүрэн бус байгааг гэрээ байгуулах үед Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга харин одоо Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Баярсүх, ахлах мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэл, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын дарга Э.Дөлбадрал, тус газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга З.Өмиртай нар хэрхэн тайлбарлах вэ? Төрийн сангаас гэрээний төлбөрийг шилжүүлэхдээ яагаад хянан, шалгаж гэрээг цуцлаагүй нь төрийн байгууллага ажлаа хэрхэн хийж буйн жишээ юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Ханиад томууны бүх вирусийн эсрэг вакцин бүтээжээ
2026-02-22 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автобус 24 цагаар үйлчилж байна
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Монголын өвлийг үзэхээр 60 мянган жуулчин иржээ
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Нефтийн үнэ 6,5 хувиар өсжээ
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР:Эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсны 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт байна
2026-02-22 • 1м унших
Шууд
Төрийн хан хуурчаар Ц.Соёл-Эрдэнэ үе залгамжлан томилогдлоо
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноов
2026-02-20 • 1м унших
Шууд
Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдийн номын анхны айлдвараа айлдав
2026-02-20 • 1м унших
Шууд
Хот хоорондын автобус өнөөдрөөс хэвийн үйлчилнэ
2026-02-20 • 1м унших
Шууд
“Милан Кортина 2026” өвлийн XXV наадамд оролцсон Монголын баг тамирчдын тэмцээн өндөрлөлөө
2026-02-20 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
2026-02-20 • 1м унших
Гадаад мэдээ
Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
2026-02-19 • 1м унших
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Автомашин живж, хоёр иргэн амиа алджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Хүйтний эрч чангарна
2026-02-19 • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
1 Жилийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх