Нэгдүгээр эмнэлгийн 4 давхраас 52 настай эрэгтэй унаж нас баржээ
2022.05.23 •
1м унших
Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг битүүмжилж, үзлэг шалгалтын ажиллагаа явуулж, нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү шилжүүлжээ.
Талийгаач 52 настай эрэгтэй бөгөөд тус эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэх мэдээлэл байна. Талийгаач чухам юунаас болж, цонхоор унасан, нөлөөлсөн хүчин зүйл юу байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хэргийн шалтгаан, нөхцлийг илрүүлэхээр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.