СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК: Наадам, Валентин, Саршинэ зэрэг баярын НЭРТЭЙ ХҮМҮҮС
2023.02.14 •
1м унших
Монгол Улсад бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний болон гадаадын баяр олон. Үүний нэг нь өнөөдөр /2023.02.14/ Валентин буюу гэгээн хайрын баярын өдөр тохиож байна.
Тэгвэл Монгол Улсад Валентин нэртэй 3, Гэгээнхайр нэртэй 2 хүн байна.
Түүнчлэн бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг баярууд болох
Саршинэ- 4
Цагаансар- 10
Март- 1005
Наадам--26
Шинэжил-196
Зулсар- 305
Тусгаартогтнол- 1 нэртэй хүмүүс бүртгэгдсэн байна. Мөн Бурхан нэртэй 4, Сонгууль нэртэй 77 иргэн байдаг ажээ.