Дээд шүүх Х.Баттулгыг материалыг татах хүсэлтийг хүлээн авчээ
2022.05.21 •
1м унших
Улсын Дээд Шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэхээр товлосон байв. Гэвч АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир нар өнөөдөр материалаа татах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн билээ.
Тэгвэл уг хүсэлтийг Улсын дээд шүүх хүлээн авч, АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх асуудлыг хэлэлцээгүй байна.