Тагтан дээр тамхины ишээ хаясны улмаас гал гарчээ
2022.05.21 •
1м унших
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо "Алтай" хотхоны 10 давхарт айлын тагтан дээр гал гарч байгаа дуудлага өнөөдөр /2022.05.20/ 15:00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу гал унтраах аврах анги шуурхай ажиллаж, тагтнаас эхэлсэн галыг бүрэн унтраажээ.
Албаныхны өгч буй урьдчилсан мэдээллээр тагтан дээр тамхины иш хаясан байж болзошгүй юм байна. Гал 10 давхрын айлын тагтнаас эхэлж гарсан бөгөөд тухайн айлд эзэнгүй байсан тул гал газар авчээ. Гэсэн ч аврах гал унтраах ангийн алба хаагчид галыг цурманд нь оруулж, бүрэн унтраасан байна.
Галын шалтгаан нөхцөл, хохирлыг тодорхойлохоор албаныхан ажиллаж байна.