С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэлээ
2023.01.09 •
1м унших
УБТЗ-ын хэлтсийн дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий газруудад нэгжлэг хийхэд 7,3 тэрбум төгрөг гарч ирсэн. Түүнийг цагдан хорих шүүх хурал өнөөдөр 10 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татагдсан С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Золбоо 2023.01.09-ний өдөр 10 цагаас хэлэлцэж, 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.