YELLOW NEWS: ЭНЭ ХЭДЭН ХУВИЙН ҮНСЭЛТҮҮД ВЭ?
2023.01.07 •
1м унших
Иргэд нь автозам дээрээ гулгаж "үнсэлцсэн" өдрүүд үргэлжилсээр, харин эрх баригчид нь төрийн ордондоо янаглаж үнсэлцсэн 7 хоног өнгөрч байна.
10 хувийн шантаажчин, хуцдаг нохой, уравгар, урагшгүй, сэтгэлгүйгээрээ дуудуулсан ч шантрахгүй зүтгэсэн шинэхэн сайдуудын найр олныг харин ч нэг ангайлгав.
Хүүхдүүд эдгэдэггүй ханиаданд шаналж, утаандаа угаартаж үхлийн хөндийд амь тэмцэн амьдарч байхад хөнжилдөө хөлөө жийлцэхдээ сайн улс төрчид маань сандал суудлынхаа тэмцэлд ханцуй шамалж, ялсан ялалтаа бараг л +18 үзүүлэх холгүй баярлаж байна.
10 хувийн шантаажаараа алдартай Ц.Даваасүрэн сайдын амай ангайлсан үнсэлт хэдэн хувийнх юм бол? 10 хувь дээрээ л зогссон байгаасай. 100 хувьд хүрвэл юу ч болоо бил ээ?