Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-20 • 1м унших

Эх орны тусгаар тогтнол, халдашгүй байдлын баталгаа болсон дархан хилээ хамгаалан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, амь биеэ үл хайрлан үүрэг гүйцэтгэх цэрэг эрс, хилчдийн амьдралыг элдэв уран сайхны хэтрүүлэггүй, бодитоор нь харуулах зорилго бүхий “Атга чулуу, сөөм газар” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тус төслийг “Check медиа агентлаг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн жил эх орны баруун хилийн хязгаар Баян-Өлгий, зүүн хязгаар Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ангиас найман цуврал дугаарыг бэлтгэн ТВ5, ТВ8 телевиз, VOO видео сан, www.check.mn сайтаар дамжуулан, үзэгчдэд хүргэсэн.

Цахим мэдээллийн сайтын анхдагч реалити бүтээл

Энэ жил хойд хязгаар Хөвсгөл, урд хязгаар Өмнөговь аймгийн Хилийн заставаас мөн л найман дугаар реалити нэвтрүүлгийг бэлтгэсэн бөгөөд үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Үүнээс гадна хэвлэмэл болон аудио номонд дуртай хүмүүст зориулж, манай хамт олон хилийн амьдралтай танилцсан 60 хоногийн тэмдэглэлээ “Тангараггүй хилчин” нэртэйгээр уншдаг, сонсдог хэлбэрээр бүтээж байна.

Улс орныхоо тусгаар тогтнолыг үнэ цэнийг илүүтэй мэдэрч, түүх, соёлоороо бахархаасай.

Энэ талаар Тус номын зохиогч Т.Цолмонсайхан Бид эх орныхоо хилийн бүх хязгааруудад хүрч ажилласан. Энэ хугацаанд эх орныхоо үнэ цэн, ялангуяа атга чулуу, сөөм газрын үнэ цэнийг гүн гүнзгий мэдэрч, ойлгосон. Тиймдээ ч төслөө ингэж нэрлэсэн. Харин тэндээс мэдэрч, ойлгосон зүйлс хийгээд хилчид, цэрэг эрсийн амьдрал, тэдэнтэй хамт хил манасан өдрүүдийн адал явдлаа “Тангараггүй хилчин” номондоо тэмдэглэсэн. Мөн энэ номондоо эх орон, түүх, дурсгал, тусгаар тогтнол, цэвэр ус, одоо бидний амьсгалж байгаа цэнгэг агаарын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан баатруудын тухай ч өгүүлж байна. Тиймээс уншиж, сонсож байгаа хүн бүрд танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байгаа. Ялангуяа залуу, хойч үеийнхэн маань шимтэн уншиж, улс орныхоо тусгаар тогтнолыг үнэ цэнийг илүүтэй мэдэрч, түүх, соёлоороо бахархаасай гэж хүсч байна. Ер нь залуу гэлтгүй Монгол хүн бүр ширээний ном болгон, уншаасай гэж хүсч байна” хэмээн ярилаа.

Номын урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 102200630018 Төрийн банк дахь “Үнэний ташуур” дансанд нэр, утасны дугаараа бичин шилжүүлж, захиалгаа өгч болох юм байна. Ном хоёрдугаар улирлын дугаар гарч дууссаны дараа буюу  www.check.mn  сайт үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ойн /2022.07.14/ өдрөөс эхлэн танд хүргэлтээр очно.

“Атга чулуу, сөөм газар” төсөл нь эх орны эхлэл болсон хилийн хязгаар бүсүүдэд хийгдсэн, хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим мэдээллийн сайтын анхдагч реалити бүтээл гэдгээрээ онцлог юм.

Төслийн хоёрдугаар улирлын нэвтрүүлгүүд тун удахгүй VOO видео сан, www.check.mn сайтаар үзэгч танд хүрч эхэлнэ.

Зохиогчийн тухай:

Зохиогч: Т.Цолмонсайхан     

                 “Check media” агентлагийг үүсгэн байгуулагч, продюсер, сэтгүүлч

Ерөнхий редактор: Н.Болор-Эрдэнэ

Редактор: П.Мөнхжаргал

Борлуулалт, маркетинг: Д.Ундрахсүрэн

Нэгдүгээр улирлын нэвтрүүлгүүдийг эндээс үзнэ үү.

 

 

 

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
3 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
3 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ НҮБ-Д ТӨЛӨХ ӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 124-т бичигджээ
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
Авто бензиний импорт өнгөрсөн сард 40 хувиар нэмэгджээ
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ
6 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2026-02-09 • 1м унших
Шууд
ЭТТ-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
2026-02-09 • 1м унших
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
2026-02-09 • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
2026-02-09 • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
2026-02-09 • 1м унших
Шууд
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн стандартаар явдгийг өөрчлөх ёстой
2026-02-09 • 1м унших
Шууд
Б.Ачбадрах амжилтаа ахиуллаа
2026-02-09 • 1м унших
Шууд
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэлийг илрүүллээ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
2026-02-08 • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
2026-02-08 • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2026-02-08 • 1м унших
Шууд
Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
2026-02-08 • 1м унших
Гадаад мэдээ
Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2026-02-07 • 1м унших
Гадаад мэдээ
Өвлийн олимпын нээлт
2026-02-07 • 1м унших
Шууд
VIP АВТОБУС
2026-02-06 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ нэг унц нь 5600-гаас 4770 ам.доллар руу буулаа
2026-02-06 • 1м унших
Шууд
“ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ
2026-02-06 • 1м унших
Гадаад мэдээ
Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ
2026-02-06 • 1м унших
Шууд
Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэнтэй боллоо
2026-02-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх