Улаанбаатар төмөр замын эмнэлгийн алба хаагчдын амралтын өрөөг тохижуулж дуусчээ
2022.12.23 •
1м унших
Социал демократ Монголын залуучуудын холбооныхон “Гэрэлтэх эхлэл” төслийг санаачлан нийслэл болон 21 аймагт эмнэлгийн өрөө тохижуулах ажлыг өрнүүлж байгаа.
Эмч сувилагч, эмнэгийн ажилчдад амрах өрөө гаргах, тохижуулах энэхүү ажил Баян-Өлгий, Дундговь аймгуудын Нэгдсэн эмнэлэгт амжилттай хэрэгжсэн бол өнөөдөр Улаанбаатар төмөр замын эмнэлгийн өрөө тохижуулах ажлаа хүлээлгэн өгснөөр үргэлжилж байна.
Хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг алтан гарт, цагаан нөмрөгт баатрууд болох эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, ажиллах орчныг ая тухтай болгох “Гэрэлтэх эхлэл” төсөл орон даяар хэрэгжээд явах юм.