АТГ-аас ТЕГ-ын дарга Б.Хурцыг баривчлана гэдэг нь худал мэдээлэл гэв
2022.12.22 •
1м унших
Өнөөдөр /2022.12.21/ Төрийн ордны баруун хаалган дээр нүцгэн жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар санхүүжүүүлсэн нь тогтоогдсон тул АТГ-аас Б.Хурцыг баривчилах гэж байна гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "худал мэдээлэл" гэлээ.
Мөн энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахаар холбогдоход "одоогоор тодорхой мэдээлэл алга" гэсэн хариултыг өгөв.
Харин Б.Хурц нь Хөгжлийн банктай холбоотой хэргээр АТГ-Т шалгагдаж байгаа аж.