Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
2022.12.22 •
1м унших
Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.12.21/ 09.30 цагт товлосон ч ирэх сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
Учир нь Нийслэлийн прокурорын газраас тус шүүх хуралдаанд оролцох хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн албан тоотыг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.