АТГ-т Ерөнхийлөгч асан Х.Баттулга мэдүүлэг өгч байна
2022.12.15 •
1м унших
Нүүрсний хулгай гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас 17 хүний нэрийг зарласан бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр багтаж буй. Түүнээс мэдүүлэг авахаар АТГ-аас өчигдөр/2022.12.14/ дуудаж, өнөөдөр /2022.12.15/ 11:00 цагт тэрээр мэдүүлэг өгөхөөр АТГ-т очжээ.