ХӨВСГӨЛ: 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022.12.09 •
1м унших
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Бага-Ар гол” гэдэг газар өчигдөр /2022.12.08/-ны өдрийн 07:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 08:06 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.байна.