ГЕГ-ын дарга Б.Асралтыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж ЦЕГ-ын дэд дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилов
2022.12.09 •
1м унших
Нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүсийг нэрлэж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Цаг үеийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2022.12.09/ Засгийн газар ээлжит бусаар 09:00 цагт хуралдаж эхэлсэн.
Хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлийг хэлэлцэж, Б.Асралтын оронд ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удидах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.