Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийг ил зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.12.05/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Д.АМАРБАЯСГАЛАН: "Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс тавантолгой"-н 385 тонн нүүрсний хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь гараагүй байна. Нүүрсний асуудлаар 15 орчим албан тушаалтныг АТГ-т шалгаж байгаа. Эцсийн гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэнэ.Засгийн газрын гомдлоор тодорхой нэр бүхий хүмүүс шалгагдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Өвлийн хүйтэнд жагсаж байгаа залуусыг өөр чиглэлд ашиглах аюул байдаг. Аливаа асуудлыг яриа, хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх ёстой. Засгийн газрын зүгээс нээлттэй хандана. Тиймээс миний биеэр ахлуулж, Засгийн газраас Ажлын хэсэг гаргалаа" гэв.