CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-30 • 1м унших

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 31 асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийг олон улсын жишигт нийцүүлж групп компанийн хэлбрээр ажиллуулахаар шийдвэрлэж, удирдлагын багийг шинээр томилсон байна. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилов. Одоогийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланг Ерөнхий менежерээр нь томилох шийдвэрийг тус тус гаргажээ.

Цаашлаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийг хөрөнгийн зах зээл рүү гаргах, баялгийн сан болж бүрдэх нөхцөл суурь бүрдэж байна гэж өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар дүгнэв.

Мөн “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 2014-2021 оны хугацааны санхүү болоод үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулжээ.

Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК болон "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн удирдлагыг нэгтгэх шийдвэр гаргав.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр "6.4 сая тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл өнөөдрийн байдлаар Засгийн газарт ирээгүй байна. Энэ нь бодит тоо эсэхэд эргэлзэж байгаа. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг ойлголт бодит байдал дээр дэгсдүүлсэн тоо гэж харагдахаар байна. Цар тахлын үед бүтэн жилд улсын хилээр гарсан нийт нүүрсний хэмжээ 6-7 сая тонн нүүрс хэмээн яригддаг. Гэтэл ийм хэмжээний нүүрс хулгайд алдагдаж гарсан эсэхэд эргэлзээ байна. 

УИХ-аас гарсан ажлын хэсэг, хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж байна. Мөн Засгийн газар давхар хяналт шалгалт явуулж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхий сайдад Улсын ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Тодруулбал, хоёр улсын прокурорын байгууллагууд Монгол Улсаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлэх саналтай байна. Үүнийг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаач гэх албан хүсэлт ирсэн. Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд саналыг уншиж танилцуулаад, Засгийн газраас дэмжиж ажиллахыг асуудал эрхэлсэн зургаан сайдад үүрэг болгосон" хэмээв. 

Мөн "Нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал бий. Нэгт, нүүрсний хулгай гэдэг асуудал 2017 оноос хойш яригдаж байгааг та бүхэн мэднэ. "Эрдэнэс Тавантолгой" компани орон нутгийн "Тавантолгой" компанийн хооронд зөрүү үүссэн. Үүнийг дагаад их хэмжээний нүүрс алдагдсан байх эрсдэл үүсжээ. Энэ нүүрс ямар арга замаар алдагдав гэдэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд орсон. Хууль хяналтын байгууллагууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үүний ул мөрөөр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгж дээр нүүрсний хулгайн асуудал шалгагдаж байгаа ба асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.

Хоёрт, нүүрсний тээвэртэй холбоотой үүсэж буй олон нийтийн дунд үүссэн эргэлзээ байна. Улс төрчид тээврийн үйл ажиллагааг эрхэлж байна гэдэгтэй холбоотой янз бүрийн хардалт сэрдэлт гарч ирж байна. үүнийг богино хугацаанд ил тод болгож, олон нийтэд мэдээлэх ажил явагдаж байна. нөгөө талдаа дугаар нь өөрчлөгдсөн, хоосон гэж мэдүүлсэн хэрнээ нүүрс ачиж гарсан асуудал хүртэл үүнийг дагаад бий болж байгаа. Уг асуудалтай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагуудад явагдаж байгаа.

Улс төрчдийн зүгээс гааль болон холбогдох хил орчимд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын оролцоотой хийгдсэн гэх хардалтууд их яригддаг. Энийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэсний үндсэнд шийдэгдэх байх гэж Засгийн газрын зүгээс харж байна.

Ерөнхийдөө улс орны хувьд стратегийн ач холбогдолтой бүтээн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийгдэж яваа. Энэ дунд давхардсан нүүрсний хулгайн асуудал байна уу үгүй юу гэдэг асуудлаар засгийн газрын зүгээс, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүнг харна" хэмээн хэллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
1 Жилийн өмнө • 1м унших
Бүгдийг үзэх