Шинээр баригдаж байсан “Хүннү-2022” хорооллын барилгын ажилчин харамсалтайгаар АМИА АЛДАВ
2022.11.30 •
1м унших
Шинээр баригдаж байсан барилгын цахилгаан шатны хонгилоор хүн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, өчигдөр буюу 11 дүгээр сарын 29-ний 12:39 цагт "Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаж нас барсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу очиж шалгалтын ажиллагаа хийхэд, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн "Хурд" группийн захиалгаар баригдаж байгаа "Хүннү-2222" хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан цахилгаан шатны хонгилоос унаж амиа алдсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.