Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2022-11-25 • 1м унших

 

Ийм нэгэн мөрт бий...

...Өчигдөр хэлсэн, хийсэн бүхэн

Өөрөө чи минь биш байсан

Зуун грамм гуай чиний минь дотор

Зочилж орчихоод дэмийрч байсан..." гэх. Товчхондоо, эл мөрт бол манай нийгмийн хэсэгхэн зурвасаас харж болох "өнгө". Тодруулж хэлбэл, уусан үедээ чи өөрийн мэдэлгүй чи биш болж хувирна. Зуун грамм гуай тархи, оюун бодлоор дамжаад үг, үйлдлийг чинь удирдаж гарна. Ийм л агуулга. Агуулга нь энгийн боловч асуудал нь өнөөгийн нийгмийн толгойн өвчин болоод удаж байна.

Сүүлийн жилүүдэд асуудал нь ч өөрөө залуужив бололтой. Олон мянган залуус амьдралаа, оюун санаагаа архиар "угжиж" байна.  Нэг татна, хоёр татна. Энэ хорвоод санаа зовних зүйлгүй мэт болж, харсан бүхэн найз болж харагдана. Харин дараагийн удаад "Одоо ганц" гэж явсаар д тоолж барамгүй олон “ГАНЦ” хоногийг архитай цуг өнгөрүүлсэн байх нь. Ийм л амьдралын эргүүлэгт орсон мянга мянган залуус бидний дунд алхаж яваа нь нууц биш.

Болгоомжлолоор эхлүүлсэн эл нийтлэлээ хэтэрхий бараантуулж яах вэ. Залуус бид ухаантай. Залуус хэмээн цохон тодотгохын учир нь, энэ нийгэмд "бугшсан" өнөө зөв мэт харагддаг болчихсон буруу хандлагуудыг өөрчилж чадах хүчтэй хүмүүс нь бид учраас тэр л дээ. Нэг л өдрийн дотор бүх зүйл өөрчлөгдөөд архигүй тайван нийгэм бий болчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ аажим аажмаар "Уухгүй бол муу" гэх хандлагаас ангижрахад бидний оролцоо чухал. Тэгвэл бид яг ямар хандлагыг өөрчлөх ёстой юм бэ гэдэгт хариулт эрье.

-ЗӨВ НЬ: Өөрийгөө хайрлах нь гэр бүлээ хайрлаж буй хэлбэр, тэднийгээ бодоод “Үгүй” гэж хэлж чаддаг байя-

Архи зүгээр л нэг УНДАА юу. Түүнийг амсаж л орхивол, дахин уу гэж дотроос ятгана, буруу зүйлд уруу татаж, бүх зүйлийг санаагаараа тушаана. Хүнийг “хүн” биш болгох шид архинд л байна. Үүнээс ч давсан нэг л үнэн бий. Үүдэж болох эрсдэлийг уусан архи чинь ч, уулгасан хүн чинь ч хариуцахгүй.

Нөгөө талдаа, өөрийгөө хайрлах нь ч соёл. Энэ бол гэр бүлээ, чамайг гэсэн хүн бүрийг хайрлаж буйн илрэл. Гэхдээ зөвөөр. Тиймээс энэ удаа хайртай бүхнийхээ төлөө “Үгүй” гэж хэлээд, хундагатай ширээг АЛГАСААРАЙ. Халуун хоол хийгээд, ширээ тойрон суугаад хөгжилдөх гэр бүл чинь таныг хүлээж байгаа. Цонхоороо хараад.

-ЗӨВ НЬ: “Арчаагүй” авир сэргэдэг гэдгээ мэддэг бол архийг АЛГАС-

"Ээж согтуудаа бид хоёрыг зоддог. Өлсөөд зах орсон. Хүмүүс хоол авч өгдөг" хэмээн ярих бяцхан охид.

"Архи олж ир гэж эхнэр, дагавар жоохон хүүхдээ гэрээсээ хөөж араас нь гутлаа шиддэг арчаагүй эр" -ийг мэдэгдсэн хөрш залуугийн яриа.

Гэхдээ энэ бүгд буруу. Чухамдаа урвуугаа харчихсан амьдрал чинь архи гээчтэй цуг оршиж байгаа цагт зөвийг юунаас хайх юм бэ. Юу гээч, согтуу ээждээ зодуулдаг бяцхан охидын ээж архи уудаггүй байсан бол тэд дулаахан гэртээ элэг бүтэн, хорвоо дээрх хэтийдсэн ачааг үүрэлгүй эрхэлж туниад суух байсан байх. Харин гутлаа шиддэг эр архины хамааралтай биш байсан бол эхнэр, хүүхдүүдтэйгээ халуун ам бүлээрээ нэг ширээн дээр тойрч суугаад үдэш бүр яриа дэлгэн, инээд наргиа тасрахгүй байх байсан ч юм билүү. Гэхдээ хэрвээ шүү дээ...

Нэг өдрийн хугацаанд дунджаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 231 иргэн эрүүлжүүлэгддэг. Харин 231 гэх энэ тооны цаана хэдэн мянган бяцхан зүрх зодуулах вий, даарах вий хэмээн айж суугаа бол гэдгийг бодоход ч өр өвтгөм. Энд хэлэх нь, бусдыг зоддог, дээрэлхдэг, эрүүлдээ ч хэлэмгүй үгс амнаас тань урсдаг гэдгийг мэддэг, бусдаас сонсож байсан бол уух үедээ "арчаагүй" авир гаргадгаа хүлээн зөвшөөрч, архийг алгасдаг байгаарай.

-ЗӨВ НЬ: Гэрийн минь үүдээр архи барьж орж ирэх гэж байгаа бол намайг АЛГАС-

Манайхны дунд түгээмэл дэлгэрсэн ийм нэгэн буруу хандлага бий. Зорьж зочилж очоод, яриа дэлгэн суудаггүй мөртөө уусан үедээ найз минь, нөхөд минь гэж харанхуй шөнөөр архи барьж гэрт ирэх явдал. Уулзаж учрахыг үгүйсгэсэн зүйлгүй. Харин гэр бүлээрээ тайван гэгч нь амарч байх цагаар ирээд үр хүүхдийнх нь дэргэд архи ууна гэдэг бол хэтийдсэн бүдүүлэг үйлдэл л дээ. Ийм үйлдэл гэр бүлийн уур амьсгалыг тухгүй болгож орхидог нь худал биш.

Залуу минь, нэг гартаа архи бариад аль нэг найзындаа очиж ууя гэж яваа бол тэр бодлоо энэ удаад алгасаарай. Тэнд бидний хайрлаж, хамгаалах ёстой бяцхан үрс өсөж, хүмүүжиж байна.

-ЗӨВ НЬ: Жолоо барьж яваа нэгнээ АЛГАС-

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн өдрүүд. Хөлтэй, хөөртэй, баярлаж догдолсон, ийш тийш яарсан хүмүүс гудамж талбайд машинтай машингүй холхино. Гэвч энэ өдрүүдэд "Яав л гэж дээ" гэх ахархан бодолтой жолооч нар согтуу чигээрээ жолооны хүрд атгах зөрчил илт нэмэгддэг. Энэ нь зарим талаараа жолоо барьж яваа нэгнээ хүндлэл ярьж, шахах үзэгдэл элбэг буйтай холбоотой.

“Чи биднийг хүндлээд ганц л татчих”, “Бүгдийг нь уу гэхгүй ээ, зүгээр л амсчих”, “Бүгдээрээ л ууж байна” гэх мэт үгсийг хаа нэг сонсож байсан санагдаж байна уу. Шахагчдын сонгодог арга барил нь энэ. Уухгүй гэсэн нэгнээ үгээр "барьж иднэ".

"Ганц татчих” гэсэн үгнээс болж хэдэн хүн хайртай хүмүүс дээрээ очих замдаа хорвоог орхисныг хэлж мэдэхгүй. Шахагчдын хувьд "Жолоо барьж явна аа" гэх татгалзсан үгийг тань тоолгүй УУ хэмээн шавдуулах нь эрхээ эдэлж буй хэрэг юм бол тэдний нөлөөнд автахгүйгээр татгалзах нь ч таны эрх.

Гэр бүлдээ эсэн мэнд, аюул эрсдэлгүй очиг гээд жолоо барьж яваа нэгнээ алгасаж чаддаг байя, залуус аа. Хундага архин дээр тогтох хүндлэл гэж үгүй шүү дээ.

-Архитай бус хайртай бүсгүйтэйгээ болз, бор дарсыг бус аав, ээж дээрээ зориод очоорой-

Орчин үеийн залуус салбар бүрт хүч сорьж байна. Ийм байхад архинд хамаг залуу насаа даатгаад явах нь утгагүй. Тиймээс амьдралын буруу хэв маягаасаа салж, зөв дадлыг бий болгоход анхааръя.

Сайн бодоод үзвэл, бидний амьдралд архины найзаас чухал “сонголт”, архинд зарцуулахаас илүү амттай “эрүүл” хором мөч их шүү дээ. Жишээлбэл, заал ав, фитнесээр хичээллэ. Ууланд алх. Ууя гэсэн бүхэн дээр харайж очиж уух бус хайртай бүсгүйгээ болзоонд уриад, аяга кофе уунгаа яриа дэлгэ. Ажилтай гээд очиж чаддаггүй бол аав, ээжийгээ зориод нэг оч.

Бод доо. Өнөөдөр чамайг архи амсаагүйн төлөө чиний төлөө гэсэн бүхэн ямар аз жаргалтай байх бол.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх