С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022.11.18 •
1м унших
Налайх дүүрэгт өчигдөр /2022.11.17/ 19:00 цагийн үед нэг ангийн 19 хүүхэд хордлогын шинж чанартай эмнэлэгт хандсан байна.
Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалагаас тодруулахад “Ажлын хэсэг хуралдаад нөхцөл байдалтай танилцсан. Дэлгэрэнгүй мэдээллийг эмнэлгээс авна уу” гэдэг тайлбарыг өглөө.
Эх сурвалжийн мэдээллээр хүүхдүүдийн биеийн байдал тогтворжиж байгаа ч байгаа хүнд хүүхдүүд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хордсон шалтгаан нөхцлийг тодруулахаар мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Jujigchideer tor bariuldag ajiliig boli.mcs xujaa xuniig uls tord zutguuldegee boli