"Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж АТГ-аас шалгаж байна
2022.11.18 •
1м унших
"Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд дээр АТГ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгалтын тодорхой ажиллагаануудыг явуулсан тухай тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ.
Дээрх шалгалтын ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлийг үндэслэн 33 объектод нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд дөрвөн этгээдийг баривчилсан байна.