Admin
Admin - Сэтгүүлч
2022-11-17 • 1м унших

“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй ажилтан, албан хаагч, архив, албан хэрэг хөтлөгчдийн төлөөлөл болох 500 гаруй хүн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна:

Төрийн ой санамжийн өв санг баригч эрхэм хүндэт архивчид аа,

Чуулганы төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт нөхөд өө.

Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт архивчид Та бүхэнд удахгүй тохиох орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол Улсын Архивчдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Архив бол “Түмэн үеийн түүхийн толь, төр түмний оршихуйн үндэс, улс үндэстний ой санамжийн цогцлол” байдаг.

Улс үндэстний оршин тогтнохуйн үндэс болсон түүх, үнэт зүйл, ой санамжаа сахин хамгаалагч, түгээн дэлгэрүүлэгч эрхэм хүндэт архивчид Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол төр, Монголын ард түмэн мянган дамжсан баялаг түүхтэй, зуун дамжсан зузаан баримттай билээ.

Монгол түмний түүх соёл, угсаа гарал, бичиг үсэг, зан заншил, ёс уламжлалын үнэт өв болсон архивынхаа сан хөмрөгийг чандлан хадгалж, судлан аривжуулж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг мөн.

Их Монгол Улс, Эзэн Чингис хааны үеэс төрийн үйл хэргийг эрхлэн хөтлөх дэг журмыг сайтар тогтоож ирсэн бөгөөд төрийн бичиг баримтын сан хөмрөгийг үүсгэж, эмх цэгцтэй хадгалан хамгаалахын сацуу эх баримтыг засамжилж болохгүйгээр хуульчилан тогтоож,  архивын үйл хэргийг хөгжүүлж иржээ.

Түүнчлэн албан баримт бичгийн хэв маяг, хэлбэр загварыг боловсруулан, бичих цаасны хэмжээ, бэхний өнгийг тогтоосны зэрэгцээ, баримтыг дэвтэрлэн хадгалах аргыг ч журамлан үлдээсэн нь Монгол төрийн архивын соёл өнө эртнээс улбаатай болохыг илтгэж байдаг.

 

Монголчууд төрийн баримт бичиг, хууль цаазаа 800 шахам жилийн тэртээгээс “Хөх дэвтэр”-ээс эхлэн архивлан хадгалсан боловч зарим нь дайн самууны хөл, цагийн хатууд үрэгдэж, алдагдаж, зарим нь гадаад орны архив, номын санд шилжин хадгалагджээ.

1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монголын ард түмний бүтээн байгуулсан түүх, соёлын өвийг хямгадан цуглуулж, хадгалан хамгаалж, сурталчилан дэлгэрүүлэх зорилгоор Судар бичгийн хүрээлэнг байгуулсан юм.

Уг хүрээлэнгийн нэг үүрэг нь засаг захиргааны нэгж, шашны байгууллагуудын үйл ажиллагааны явцад хуримтлагдсан данс харааны баримтыг төвлөрүүлж, улсын хамгаалалтад авах явдал байсан бөгөөд тус хүрээлэн нь төв, орон нутгаас хуучны данс харааны арвин их баримтыг сурвалжлан цуглуулж, нийслэл Улаанбаатар хотноо татан төвлөрүүлсээр 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуучин данс бичгийг эрхлэх нэг орон тоог бий болгосон нь орчин цагийн архивын албаны үүсэл хөгжил болжээ.

Тэгвэл өнгөрсөн нэгэн зууны хугацаанд манай улс архив, албан бичиг хөтлөлтийн эрх зүйн орчин, үндсэн тогтолцоог баттай бүрдүүлж, өдгөө хөгжлийнхөө цоо шинэ нэгэн үе болох “Цахим архив”-ын  эрин үед хүрч ирээд байна.

Энэ бол үе үеийн эрхэм хүндэт архивчид Та бүхний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, яндашгүй хичээл зүтгэлийн хүчээр төрийн ой санамж, үүх түүх үл алдагдан, хадгалагдан хамгаалагдаж, залгамжлан үргэлжилж буйн тод илрэл юм.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт архивчид Та бүхэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ төрийн ой санамж болсон архивын байгууллага, архивын баримтын үлэмж үнэ цэнийг чухалчлан үзэж “Монголын архивчдын анхдугаар чуулган”-ыг ивээл дороо зохион байгуулж байна.

 

Энэхүү анхдугаар чуулган нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа болсон үүх түүх, үнэт зүйл, бичиг соёл, түүхэн баримтуудыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж байдаг архивын албаны одоо болон цаашдын ажил хэргийн асуудал, хөгжил дэвшлийн талаар бүх талаас нь хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, цаашдын зорилт бодлогоо тодорхойлж, үйл хэргээ хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Цаашид энэхүү чуулганыг дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх нь төрийн ой санамж болсон архивын албаны хөгжил дэвшил, ажил үйлсэд тустай хэмээн үзэж байна.

Эрхэм нөхөд өө,

Архивын байгууллагын цаашдын хөгжил дэвшлийг хурдасгах, үндэсний үнэт зүйл, өв санг сахин хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд дараах асуудлуудыг онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Нэг. Бидний өвөг дээдсийн бүтээсэн соёл иргэншил, үүх түүх, байгуулсан гавьяа, бахдам үйл хэрэг бол хүн төрөлхтний түүхийн салшгүй нэгэн хэсэг билээ. Ийм учраас манай улсын түүх дан ганц өнөөгийн Монгол орны нутаг дэвсгэрээр үл хэмжигдэнэ.

Тиймээс үндэсний түүх, соёлын өв, бичиг үсгийн дурсгалын олон түүхэн баримт гадаад улс орнуудад хадгалагдаж байгааг сурвалжлан илрүүлж, судлан бүртгэж, эх орондоо эргүүлэн авч ирэх, сэргээн засварлахад онцгой анхаарч ажиллах учиртай.

Энэ хүрээнд архивын байгууллага болон бусад холбогдох яам, агентлагууд, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, эрдэмтэн судлаачид, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв зохион байгуулалт онцгой чухал үүрэгтэй байна.

Хоёр. Орчин үеийн техник, технологи, инновацын шийдлийг ашиглан бусад улс орны сайн туршлагыг судлан нэвтрүүлж, архивын байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, цахим архивыг хөгжүүлэх ёстой.

Мөн архивт хадгалагдаж буй үнэт өв, баримт бичгийг судалгааны болон нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах бүхий л боломжийг эрэлхийлж, бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Тухайлбал, иргэд удам угсаагаа лавтай мэдэж, угийн бичгээ баттай хөтлөхөд архивын баримт үндсэн сурвалж байх учиртай. Тиймээс иргэдийн угийн бичиг хөтлөлтийг хялбаршуулах чиглэлээр архивын байгууллагын үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.

 

Гурав. Архивын шинэ сан хөмрөгийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарах явдал чухал байна.

Үүний нэг нь түүхэн үйл явдал, түүхэн хүмүүсийн дуу хоолой, дүрс бичлэгийн сан хөмрөгийг үүсгэн баримтжуулан авах, хадгалан хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй юм.

Дөрөв. Архивын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, архив, бичиг хэргийн ажилтны цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, архивын хадгалалт хамгаалалтыг сайжруулахад нэн түрүүнд анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн мэргэжлийн архивч-судлаачдын гадаад хэлний болон сурвалжийн хэлний чадавхыг сайжруулах чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Эдгээрийг шийдвэрлэхэд төр, засгийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаа чухлаас гадна архивын ажилтан, албан хаагчид Та бүхний санал, санаачилга, идэвхи зүтгэл туйлаас чухал болохыг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Эрхэм хүндэт архивчид та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн нэг бол монгол хүний оюун ухаан, авьяас билгээр бүтсэн түүх соёлын биет болон биет бус өв, өвөг дээдсийн хөлс, цусаар бичигдсэн түүхэн баримтуудыг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ архивын баримтаар дамжуулан үндэсний эв нэгдэл, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд манлайлан оролцох явдал юм.

Үндэсний бичиг үсэг, түүх, соёлоо нүдний цөцгий, зүрхний толт мэт нандигнан дээдэлдэг, төрийн ой санамж болсон эрхэм хүндэт архивчид Та бүхний нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албанд өндөр амжилт хүсье.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
10 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ
11 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ХУРДНЫ ЗАМЫН ХАМГИЙН УРТ НҮХЭН ГАРЦ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛААР УДИРДУУЛЖ, УЛС ТӨРД ТОГЛОХ МАН-ЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН 2025 ОН
2025-12-30 • 1м унших
Шууд
Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа
2025-12-30 • 1м унших
Шууд
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзаарай
2025-12-30 • 1м унших
Шууд
Монгол бахархал-2025
2025-12-29 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
2025-12-29 • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
2025-12-29 • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
2025-12-29 • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
2025-12-29 • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
2025-12-29 • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх