Ц.Содномдорж арслан эмчилгээ хийлгэх гэж Сингапур явсан гэх тайлбарыг өгчээ
2022.05.20 •
1м унших
Сингапур улсын Казиногийн хэв журмын хяналтын тухай журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа гэх Улсын арслан Ц.Содномдорж toim.mn сайтад байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ тэрбээр “2022.04.08-нд Сингапур явсан нь үнэн. Гэхдээ харшил, зүрхээ үзүүлж эмчлүүлэхээр очсон. Товчхондоо, эмчилгээгээр яваад 4-5 долоо хоног эмчийн хяналтад байж байгаад ирсэн. Ямар учиртай яваад байгаа мэдээллийг ойлгохгүй байна” гэдэг тайлбарыг өгчээ.