CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-14 • 1м унших

“Шилдэг мастер төв” холбооны тэргүүн Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-ҮСЧИН, ГОО САЙХНЫ САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГА БАЙНА-

-Сайн байна уу? Ярилцлагаа эхлэхээс өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач

-Намайг Буяндалайн бямбасүрэн гэдэг. Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт үсчин, гоо сайханч мэргэжлээр 25 жил ажилласан. Анх дагалдангаас эхлээд бүхий л шат дамжлагаар явж байна. Туслах үсчин, үсчин, салоны менежер, компаний захирал, төвийн тэргүүн болтлоо явсан. Анх 2008 онд өөрийн “Byambaa’s” салоноо нээснээс хойш 2019 он хүртэл дөрвөн салбартай болж өргөжиж байсан. Одоо “Шилдэг мастер төв” /Top master’s center/ холбоогоо авч явж байна.

-Та өргөжиж байсан гэлээ. Одоо салбарууд нь ажиллаж байгаа юу?

-2019 онд татан буулгасан.

-Нууц биш бол яагаад татан буулгасан талаараа ярьж болох уу?

-Нуух юу байхав. Байгууллагын менежментийн ойлголт болон хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлаасаа л болсон доо. Бидэнд чинь төрийн болон төрийн бус байгууллагын ямар нэг дэмжлэг ирдэггүй шүү дээ. Энэ талаар ч мэдлэг мэдээлэл хомс байлаа. Энэ салбарын хөгжүүлэлт дээр сургалт, судалгааны ажил маш хомс байдаг. Улмаар салбарт маань дэмжлэг хэрэгтэй байгааг маш сайн ойлгож авсан. Тийм ч учраас энэ төвийнхөө үйл ажиллагааг салбарынхаа асуудлыг шийлдвэрлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

-Та бүхэн салбарынхаа асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Салбарын асуудлаа шийдвэрлэхэд ганц миний амьдралын туршлага хангалтгүй л дээ. Тийм учраас эхлээд статистикийн төв газраас салбарын мэдээ мэдээллийг цуглуулж авах гэж үзсэн. Гэтэл тэр байгууллагад байгаа мэдээлэл маш хангалтгүй байлаа. 2021.11.20-ны байдлаар улсын хэмжээнд ердөө 330 салон бүртгэлтэй байсан. Тийм биш байхгүй юу. Эндээс нэг зүйл харагдаж байгаа юм. Манай салбарт анхаарч ажиллах нь битгий хэл үйл ажиллагаа явуулдаг нийт салонуудын судалгаа ч байдаггүй юм байна. Тэгэхээр бид эндээс ажлаа эхлэх шаардлагатай боллоо л доо. Ингээд манай холбооны хамт олон 21 аймаг, 9 дүүргээрээ тойрч салбарынхаа бодит судалгааг хийж эхлээд байгаа юм.

-Судалгаа нь одоо хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Бид 2022.02.22-ны өдрөөс эхлэн судалгааны ажлаа эхлүүлсэн. Баруун таван аймагруугаа эхлээд хөдөллөө. Хамгийн эхэнд Баян-Өлгий аймгийн салбарынхантайгаа уулзалт хийсэн юм. Бидний төсөөлсөн шиг их хүн оролцоогүй ч хангалттай мэдээлэл авч чадсан. Наашлаад Ховд аймагт ирсэн байдаг. Гэтэл тэнд бас асуудал үүсэх нь тэр. Салбарын хүмүүсээ цуглуулах гэтэл “Үсчин, гоо сайханчдын холбоо”-ны Ц.Цогзолмаагийн зөвшөөрөлгүйгээр ямар ч хүмүүстэй уулзах боломжгүй гэсэн хариу өглөө. Тэгэхээр нь би Ц.Цогзолмаа даргатай яриад учир шалтгаанаа хэлтэл “Чи битгий бидний арай гэж нэгтгэж авсан орон нутгийн хүмүүс дээр хуваагдал үүсгээд бай” гэдэг юм байна. Уг нь бол эднийхээ дунд хуваагдал үүсгэх гэсэн юм биш шүү дээ. Энэ салбарт шийдэх ёстой олон асуудал байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах л гэсэн юм. Гэтэл холбооны гишүүд маань хоорондоо ойлголцохгүй байгаа нь ч манай салбарын асуудал болжээ. Тиймээс “энэ асуудлыг ч бид засах хэрэгтэй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Ямар ч үед нэг зүйл ойлгомжтой байдаг. Тэр бол Үсчин, гоо сайхны салбарынхан хоорондоо маш сайн ойлголцож, хамтдаа хөгжих ёстой гэдэг нэг зүйл.  За энэ асуудлыг орхиод цаашлъя. Хэдий тийм асуудал гарсан ч бид уулзалтаа хийгээд наашаа Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Зүүнхараа, Хэнтий, Багануураар яваад байна. Энэ хооронд тодорхой асуудлууд үүсэж байсан ч аль болох боломжоороо шийдвэрлээд ирсэн. Цаашид үлдсэн аймгуудаараа явах төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө 30 хувьтай явж байгаа. Цаашид нилээн эрчимтэй ажиллах төлөвлөгөөтэй байна. Маш олон мэдээлэл бидэнд цуглаж эхэлсэн. Олон ч асуудал энэ салбарт бугшсан байгааг бид олж харсан. Эдгээрийг салбарынхантайгаа хамтарч шийдвэрлэх болно.

-Олон асуудал бугшсан байна гэлээ. Тухайлбал яг ямар асуудлууд тулгамдаад байгаа бол?

-Бид аймгуудаар тойрохдоо асуудлууудаа сонсоод яваад байгаа. Салбарынхан маань үнэхээр тулгамдсан асуудлаа нээлттэй яриж байна л даа.

Жишээлбэл:

Хамгийн эхэнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох асуудал яригдаж байна. Мөн

Шагнал урамшуулал олгох тогтолцоо

Тэмцээн уралдааны шүүлт

Ковид гэх мэт онцгой нөхцөл байдалд салбарын эрх ашиг хангагдаагүй

Салбар дундын туршлага солилцоо байхгүй

Мэргэжлийн болон бусад дэмжих мэргэжлийн хүний нөөц хомсдолтой

Салоны менежмент, хүний нөөц, санхүү, маркетинг зэрэг нарийн мэргэжлийн цогц сургалт огт байдаггүй зэрэг асуудлууд дийлэнх яригдаж байна.

-Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд та бүхэн хэрхэн анхаарч ажиллах вэ? Төлөвлөгөө байна уу?

-Бид хамгийн бодит өөрчлөлтийг авчрах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал салбарынхандаа шаардлагатай дутуу мэргэжлийн сургалтуудыг эрчимтэй явуулья. Жишээ нь: Үс залгаа, Буржгар, шулуун химний шинэ техник болон бүтээгдэхүүний сургалт, Өдөр тутмын үс засалт, тайралт, будаг зэрэг сургалтуудыг явуулья. Энэ талын сургалтууд үнэхээр дутагдаж байгааг салбарынхан маань ярьж байна. Орон нутагт очиж байгаа сургалтууд ихэвчлэн бүтээгдэхүүн борлуулт болон тэмцээний техникийн сургалтууд явж байгаа. Яг үнэндээ эдгээр нь хүмүүсийн ур чадварыг дээшлүүлэхэд дэндүү хангалтгүй байгаа гэдгээ илэрхийлж байсан юм. Тиймээс сургалт, судалгааны ажлыг сайн явуулах ёстой юм байна. Түүгээр зогсохгүй хамтын ажиллагааг сайжруулах технологийн шийдэл хэрэгтэй байсан. Улмаар бид салбар хоорондын хамтын ажиллагааны www.topmastercenter.com цахим хуудсанд салбарынханаа нэгтгэж эхлээд байгаа юм. Уг сайт дээр хүмүүсийнхээ танилцуулгыг бүрэн оруулна. Өнгөрсөн хугацаанд авсан шагнал, урамшуулал, зэрэг дэвийг тодорхой оруулж байна. Түүгээр зогсохгүй үйлчлүүлэгчид эдгээр хүмүүст өөрсдийн үнэлгээг өгч болдог шинэ шийдэл ч оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ нь эргээд шагнал урамшуулал олгоход ямар нэг асуудал гарахгүй болов уу гэж хараад байна.

-Та бүхэн үнэхээр их ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Та нарын хийж байгаа зүйл энэ салбарын асуудлыг шийдвэрлэхэд хэр нөлөөлж чадна гэж бодож байгаа вэ? Таны хэлснээр төр, хувийн хэвшлийнхний дэмжлэгийг бага авдаг салбар шүү дээ.

-Тиймээ. Дэмжлэг бага байж болно. Хэрэв бид хоорондын харилцаагаа сайжруулж хамтарч ажиллаж чадвал эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хэцүү биш болов уу.

Ямар ч байсан эхний ээлжид судалгааны ажлаа дуусгаж нийгэмд энэ салбарт маш олон хүн ажиллаж байгаа шүү гэдгийг харуулна. Энэ салбарт Маш олон хүний амьдрал явж байдаг гэдгийг ойлгуулна. Энэ салбарынхан хортой нөхцөлөөр тэтгэвэрт гардаг тогтолцоог бий болгох ёстой гэдгийг салбарын яам, тамгын газарт нь хүргэж ажиллана. Дээр дурдсан бүх асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ гэдэг эээ энд итгэлтэй хэлье. Манай салбарынхан цөөхүүлээ биш. Бид хамтраад асуудлаа шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

-Бидний ярилцлага энд хүрээ өндөрлөж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд ч бас амжилтын дээдийг ерөөе

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 18 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 2 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх